Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Францын Ерөнхийлөгч асан Никола Саркозид гурван жилийн ял оноолоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 54 секунд

Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозид авлигын хэргээр гурван жилийн хорих ял оноож, хоёр жилийг нь тэнсэн харгалзах болжээ. Ерөнхийлөгч асныг албан тушаалаасаа буусны дараа мөрдөн байцаалтын талаар мэдээлэл олж өгсөн шүүгчид хахууль өгөхийг завдсан хэрэгт буруутгаж буй. Түүний хамт энэ хэрэгт Саркозийн өмнгөөлөгч Тьерри Эрзог, Давж заалдах шүүхийн өндөр албан тушаалтан байсан Жильбер Азибер нар шүүгдэж мөн ял сонслоо. Саркозийг 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр  L'Oreal  компанийг үндэслэгч Лилиан Беттанкурын охиноос хууль бус санхүүжилт авсан, энэ  талаарх мөрдөн байцаалтын мэдээг Азибераас хууль бусаар авахаар оролдсон хэрэгт буруутгаж байгаа юм.

Мөрдөн байцаалтаар тогтоосноор уг мэдээллийнх нь төлөө Саркози, Эрзог хоёр шүүгч Азиберт Монако улсад өндөр албан тушаал амлаж байжээ. Мөрдөн байцаалтын явцад тэдний утсаар ярьсан ярианы олон бичлэг ил болсон юм.

Саркозийн өмгөөлөгч давж заалдахаа мэдэгдлээ. Шүүхийн үйл явц хэдэн жилийн турш үргэлжилж болзошгүй ч Саркози энэ хугацаанд эрх чөлөөтэй хэвээр байх юм. Түүний эхнэр, супермодель, дуучин Карла Бруни энэ хэргийг "утгагүй хавчлага" хэмээн нэрлэж, үнэнийг олохын төлөө тэмцэнэ гэлээ.

Өдгөө 66 настай Саркози нь Францын түүхэнд ял шийтгэгдсэн анхны Ерөнхийлөгчөөр бичигдэж буй. Саркозигийн өмнөх Ерөнхийлөгч Жак Ширакийг Парис хотын захирагч байхдаа холбоотнуудад зориулж хотын захиргаанд хуурамч ажил зохион байгуулсан хэргээр шүүж хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноож байв. 

ШӨХТГ: Зарагдсан барааг буцаана
ШӨХТГ: Зарагдсан барааг буцаана
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.