Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ханх суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 48 км-т орших Хороо багийн “Адуун” гэдэг газар гуравдугаар сарын 1-ний 13:30 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Энэ тухай мэдээллийг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс онцгой байдлын албанд13:44 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.

2021 оны нэгдүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчээр газар хөдөлснөөс хойш түүний давтан хөдлөлтүүд болсоор байгаа бөгөөд хоёрдугаар сарын 25-ны 11:00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Ханх суманд 34,133 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 176 бүртгэгдсэнийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлж байв.

Эх сурвалж: ОБЕГ

Францын Ерөнхийлөгч асан Никола Саркозид гурван жилийн ял оноолоо
Францын Ерөнхийлөгч асан Никола Саркозид гурван жилийн ял оноолоо
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.