Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Доналд Трамп гэргийн хамт коронавирусний вакцин хийлгэжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 22 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп гэргий Меланья Трампын хамт өнгөрсөн нэгдүгээр сард Цагаан ордонд коронавирусний вакцин хийлгэжээ.

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп ямар вакцин хийлгэсэн нь тодорхойгүй байна. Түүнийг ерөнхийлөгчийн албаа хашиж байх хугацаанд АНУ-д “Moderna”, “Pfizer” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн аж. 

Өөрөөс нь болон гэргий Меланья Трампаас коронавирусний халдвар илэрсэн тухай Д.Трамп 2020 оны 10 дугаар сарын 2-нд мэдэгдэж байсан юм. Тэр өдөртөө Д.Трамп Мэрилэнд мужийн Уолтер Ридийн нэрэмжит цэргийн эмнэлгийн төвд хүргэгдсэн. Аравдугаар сарын 5-нд тэрбээр эмнэлгээс гарч Цагаан ордондоо эргэн иржээ. Халдвар мөн Д.Трампын гэр бүлийн гишүүд, Цагаан ордны хэд хэдэн ажилтнаас илэрч байсан юм.

Хүн амдаа хүрэлцэхүйц хэмжээний вакцин худалдан авсан тухайгаа АНУ-ын одоогийн засаг захиргаа мэдэгдсэн байна. АНУ-д хоёрдугаар сарын 20 гэхэд нэг өдөрт вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 1.7 саяд хүрчээ. Одоогоор хүн амын 14 хувь нь буюу 46 сая хүн вакцин хийлгээд байгаа аж. 

Ханх суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов
Ханх суманд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.