Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээд шүүхийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

Улсын Дээд шүүхийн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүх хуралдааныг улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор шүүхийн байранд явуулж байна.

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-ыг тус шүүх 2020 оны 11 дүгээр сард батлан гаргасан юм. Уг журамд зааснаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаан долоо хоногт хоёр удаа хуралдана.

Мөн шүүх хуралдааныг зайнаас буюу технологи ашиглаж явуулах ба ингэхдээ хэргийн болон хуралдааны оролцогчдыг шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга байгаа танхимаас өөр танхимд оруулах байдлаар зохион байгуулалт хийхээр заасан байна. Түүнчлэн танхимд шүүх хуралдаан хийх зайлшгүй тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлах талаар тусгайлан зохицуулжээ.

“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-тай ЭНД дарж танилцана уу.

Эх сурвалж: Улсын дээд шүүх

АНУ, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна
АНУ, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авна
 
Иргэний эзэмшлийн агуулахад цахилгааны утас шатаж байсныг унтрааж, аюулгүй болгожээ
Иргэний эзэмшлийн агуулахад цахилгааны утас шатаж байсныг унтрааж, аюулгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.