Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Фитнесст 500 тэрбум төгрөг төлнө“ хэмээн “орчуулагдаж“ буй төрийн шийдвэрийн талаарх 13 жиргээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
5 минут 0 секунд

Засгийн газрын хуралдаанаар эдийн засгаа сэргээхийн тулд мөнгө хэвлэхгүй, Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгана хэмээн шийдвэрлэж, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” гэгчийг танилцуулсан. 

Зарцуулалтад "Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг" хэмээн тусгасан байгаа. Үүнийг хүмүүс залуусыг фитнесст хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулах нь хэмээн "орчуулж" санаа бодлоо сошиалаар илэрхийлж байна. Гэтэл Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "ЭЗ-г дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэр.төг төсвөөс зарцуулна гэж худлаа. Энэ мөнгийг залуусыг ажлын байранд бэлтгэхэд зарцуулах дунд хугацааны хөтөлбөрт зориулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байгаа болно" хэмээжээ. 

Энэ талаар ямартаа ч сошиалд хэлэлцүүлэг өрнөж байна. "500 тэрбум төгрөгөөр ямар бүтээн байгуулалт хийж болох вэ" гэх зэрэгт хүмүүс идэвхтэй оролцож, санаа бодлоо дэвшүүлж байгааг жиргээнээс харж болно. Энэ шийдвэрийн талаарх 13 онцлох жиргээг хүргэж байна. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дээд шүүхийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ
Дээд шүүхийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжлээ
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.