Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Африкийн орнуудад “COVID-19”-ийн вакцинжуулалт хийж эхэллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

Африкийн орнууд “COVID-19”-ийн вакциныг тэгш хуваарилах хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авсан вакцинаараа дархлаажуулалтын аянаа эхлүүлж байна. НҮБ-ын дэмжлэгтэй “COVAX” хөтөлбөрийн хүрээнд вакцин хүлээн авсан эхний орнуудын нэг болох Кот д’Ивуар даваа гаргаас вакцинжуулалтаа эхлүүлжээ.

Мөн Гана улс “COVID-19”-ийн вакцинжуулалтын хөтөлбөрөө энэ долоо хоногоос эхлүүлсэн бөгөөд даваа гарагт тус улсын Ерөнхийлөгч Нана Акуфо-Аддо “COVAX” хөтөлбөрөөр дамжуулан хүлээн авсан вакциныг хийлгэсэн анхны хүн болжээ. Н.Акуфо-Аддо вакцины талаарх буруу ташаа мэдээллийг үл хайхарч, дархлаажуулалтад хамрагдахыг олон нийтэд уриалжээ. Ганад “Oxford-AstraZeneca”-гийн 600 мянган тун вакциныг өнөөдрөөс орон даяар хийж эхэлнэ.

Вакцинжуулалтын хөтөлбөрт эхний ээлжид 60-аас дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүс болон галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, багш, цагдаа нараас гадна зарим сэтгүүлчийг хамруулах ажээ. Харин жирэмсэн эмэгтэйчүүд, 18-аас доош насныханд вакцин гаж нөлөө үзүүлж болзошгүй эсэх талаар хангалттай мэдээлэл байхгүй тул эдгээр бүлгийн хүмүүсийг одоогоор хамруулахгүй байна. 

Өнөөдөр Сөүлээс ирэх 160 иргэнийг 10 хоног тусгаарлана
Өнөөдөр Сөүлээс ирэх 160 иргэнийг 10 хоног тусгаарлана
 
Өчигдөр согтуугаар жолоо барьсан 53 зөрчил илэрчээ
Өчигдөр согтуугаар жолоо барьсан 53 зөрчил илэрчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.