Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малын эрэлд яваад сураггүй болсон иргэнийг хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Малын эрэлд яваад сураггүй болсон иргэнийг хайж байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.Тодруулбал Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 229 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ гуравдугаар сарын 3-ны өдөр малчин Б нь малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 4-ний өдрийн 02:25 цагт хүлээн авчээ.  

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хамтран малчин Б, 43 настай, эрэгтэйг мөн өдрийн 02:40 цагаас эхлэн эрэн хайж байна.

Увс аймгийн Түргэн суманд 16 см цасан бүрхүүл тогтжээ
Увс аймгийн Түргэн суманд 16 см цасан бүрхүүл тогтжээ
 
Нийслэлийн 28,979 иргэн анх удаа орон сууц авсан болон оюутны сургалтын төлбөрийн 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт авна
Нийслэлийн 28,979 иргэн анх удаа орон сууц авсан болон оюутны сургалтын төлбөрийн 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.