Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархлаажуулалтын хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын баг байгуулжээ

Ангилал
Улс төр Нийгэм
Хэзээ
2021/03/04
Унших
1 минут 31 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар өнөөдөр Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын баг байгуулж, тус ажлын баг хуралдав.

Уг ажлын багийг Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд байгуулсан юм. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ажлын багийн ахлагчаар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, М.Оюунчимэг,  Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар ажиллаж байна. 

Ажлын багийн гишүүд цаашид хэрхэн ажиллах, анхаарах нэн чухал асуудлуудын талаар санал хэлэв.  Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Түр хороо болон уг ажлын багийн ажлыг уялдаатай байхад анхаарах ёстой гэв. Мөн УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, вакцинжуулах ажил удаашралтай байгааг хэлээд үүний учир шалтгааныг олж, түргэсгэх тухайд анхаарах ёстойг хэлэв. УИХ-ын гишүүүн М.Оюунчимэг вакцинжуулах ажил явж байгаа газар дээр нь очиж бодитоор асуудлыг харж төлөвлөгөө гаргах чухал болохыг онцолсон бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа судалгаа хийлгэж, түүнд тулгуурлан асуудалд хандах хэрэгтэйг тэмдэглэв. 

Ийнхүү Ажлын багийн өнөөдрийн хуралдаанаар анхааран ажиллах шаардлагатай асуудлыг сонсож, төлөвлөгөө гарган ажиллахаар болов.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: