Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цэвэр агаар - Цэлмэг тэнгэр” сэдэвт гар зургийн уралдаан зарлагдлаа

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/03/04
Унших
2 минут 26 секунд

Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлийн санхүүжилтээр олон нийтийн хандлагыг урлагаар дамжуулан өөрчлөх, тэдний амьдралын хэв маягийг байгаль орчинд ээлтэй болгон төлөвшүүлэх, агаарын бохирдлын хор уршиг, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох талаар мэдлэгийг дээшлүүлэх зорилготой “Ногоонбаатар” Олон Улсын Эко Урлагийн Наадам 2021 оны гуравдугаар сарын 5-аас дөрөвдүгээр сарын 26-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны доройтол үүний дунд агаарын бохирдол нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа аж. Агаарын бохирдлын асуудал бий болсноос хойш түүний нөлөөнд хүүхэд багачууд хамгийн ихээр өртөж байгааг тогтоосон бөгөөд Улаанбаатар хотын бохирдол өндөртэй нэг дүүрэгт амьдардаг хүүхдүүдийн уушгины ажиллагаа хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40 хувиар бага байна. Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд бронхит, астам зэрэг хүнд өвчтэй болж, хичээл сургуульдаа явж чадахгүйд хүрч, улмаар сурч, хөгжих бусад боломжуудаа алдахад хүрдэг гэнэ.   

Иймээс  “Цэвэр агаар - Цэлмэг тэнгэр” сэдэвт зургийн уралдааныг 8-12 насны Улаанбаатар хотын алслагдсан дүүрэгт оршин суух хүүхэд багачуудын дунд зарлаж байна.

“Цэвэр агаар - Цэлмэг тэнгэр” сэдэвт зургийн уралдааныг  Монголын Урлагийн Зөвлөлийн https://www.facebook.com/artscouncilofmongolia хаягаар цахим орчинд нээлттэй зарлана. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг #Nogoonbaatar, #fresh_air_blue_sky хаштагтайгаар олон нийтэд танилцуулах юм.

Хүүхдийнхээ зурсан зургийг авч,  тайлбар бичвэр мөн өөрсдийн иргэний үнэмлэх, оролцогч хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарын хамт 2021 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн дотор дараах линкээр https://forms.gle/Y6eZjXotYwzHHadE7  Монголын Урлагийн Зөвлөлд илгээнэ үү.

Гар зургийн уралдааны бүтээлүүдийг “Ногоонбаатар” Олон Улсын Эко Урлагийн Наадмын үйл ажиллагааг сурталчилах, олон нийтэд таниулах зорилгоор хэвлэмэл болон дижитал хэлбэрээр хэрэглэнэ. Наадмын шүүгчид уралдаанд оролцогчдоос нийт 20 бүтээлийг сонгон шалгаруулж, мөнгөн шагнал олгох аж.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: