Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харцага цолтой найман бөхийн халз барилдаан шинэлэг хэлбэрээр явагдана

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/03/04
Унших
0 минут 48 секунд

МҮБХ-ноос шинэлэг хэлбэрээр бөхийн барилдаан зохион байгуулахаа мэдэгдсэн. Тэгвэл энэ сарын 14-нд харцага цолтнуудын халз барилдаан болох юм байна. Энэхүү барилдаанд харцага цолтой найман бөх хоёр хоёроороо баг болж өрсөлдөх аж. 

Тэд энэ сарын 8-наас тусгаарлалтад орох юм байна. Ингээд долоо хоногийн хугацаанд тусгаарлалтад хэрхэн байгааг нь реалити хэлбэрээр телевизээр үзэгчдэд хүргэх гэнэ. Энэ хугацаанд хүчний бэлтгэлийн нь улсын начин А.Алтанхуяг хариуцахаар болжээ. 

Халз барилдаанд оролцох харцага цолтнуудыг танилцуулж байна,

  • А.Цацавшир, Ц.Одбаяр
  • О.Хангай, Д.Бат-Эрдэнэ 
  • Т.Баасанхүү, Х.Гантулга
  • Д.Анар, Ц.Бэгзсүрэн нар баг болж, шинэлэг хэлбэрээр халз барилдах юм байна. 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: