Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэмтэд анх удаа солир дээрээс ус олжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 0 секунд

Эрдэмтэд түүхэнд анх удаа солир дээрээс органик материал, ус олсноо зарлажээ. Японы сансрын судалгааны агентлаг 2003 онд анх удаа Итокава солир дээрээс дээж авах зорилгоор Хаяабуса хөлгийг илгээжээ.

Хөлөг 2005 онд солир дээр газардаж, дээж авсан ч зарим шалтгаануудын улмаас 2011 он хүртэл дэлхий рүү буцаж чадаагүй байна. Хөлөг дэлхий дээр эргэн ирснээс хойш хэдийн 10 жил өнгөрсөн ч солироос авчирсан дээжийг судлах шинжлэх ажлуудад цаг хугацаа их зарцуулагдсан байна. Судалгааны үр дүнгээс өдгөө олон нийтэд ил болж эхэлж байгаа аж. Тухайлбал, эрдэмтэд хамгийн анх удаа солир дээрээс амьдралын ул мөр болон ус олсноо зарласан юм.

Судалгааны тайлан Scientific Reports сэтгүүлд хэвлэгджээ. Тайлангаас үзэхэд солироос авчирсан дээж маш бага хэмжээтэй байсан ч тэндээс амьдралын ул мөр олдсон байна. Шинэ нээлтийг амьдрал зөвхөн гариг дээр биш, солир дээр ч үүсэх боломжтойгоос гадна солироор тээгдэн өөр гаригт хүрэх боломжтой гэдгийн баталгаа хэмээн зарим эрдэмтэд үзжээ.

Лондоны их сургуулийн эрдэмтэд “Итокава солирын нээлт дэлхий, цаашлаад манай нарны аймгийн үүсэл, хөгжил зэргийн тухай ойлгоход маш том алхам болж байна. Тиймээс энэ судалгааг улам өргөжүүлж, илүү их мэдээлэл цуглуулах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.

Дэвсгэр мэдээлэл: Япончууд эхний судалгаагаа амжилттай гүйцэтгэж, том нээлт хийсэн эрдэмтэд 2020 онд Хаяабуса 2 ажиллагааг эхлүүлж, Рюгу солироос дээж авчрахаар хөлөг илгээсэн.

Нийслэлд 20 гаруй голомт идэвхтэй байна
Нийслэлд 20 гаруй голомт идэвхтэй байна
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.