Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алдарт хөлбөмбөгчин Пеле вакцин хийлгэжээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 25 секунд

Бразилын домогт хөлбөмбөгч Пеле “Ковид-19”-ийн эсрэг вакцин хийлгэсэн тухай ESPN телевиз мэдээллээ.

Өдгөө 80 настай Пеле “Өнөөдөр мартагдашгүй өдөр. Надад вакцин хийлээ. Цар тахал одоо болтол дуусаагүй байна. Бид олон хүнийг дархлаажуулах хүртэл дүрэм журмыг сахих хэрэгтэй” хэмээн Пеле олон нийтийн сүлжээнд бичсэн байна. Мөн тэрбээр, хүмүүст хандаж эрүүл ахуйн дүрмийг сахиж, аль болох гэртээ үлдэх, гадагш гарахдаа амны хаалт зүүж, хүн хоорондын зайгаа барихыг уриалсан байна.

“G1” цахим хуудаст мэдээлснээр, Пеле Хятадын “Sinovac Biotech” компанийн бүтээсэн “Coronavac” вакциныг хийлгэжээ. Бразилд “Ковид-19”-ийн эсрэг дархлаажуулалт өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд эхэлсэн. Гуравдугаар сарын 1-ний байдлаар хүн амынх нь 3.11 хувь буюу 6.57 сая гаруй хүн вакцины эхний тунг, 1.93 сая хүн хоёр тунг хоёуланг нь тариулаад байна. Цар тахал дэгдсэнээс хойш Бразилд 10 сая 647 мянга 845 тохиолдол илрээд байна Мөн вирусийн улмаас 257.562 хүн амиа алдсан нь АНУ-ын дараа хоёрдугаарт орох үзүүлэлт юм.

Уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад Дэлхийн банктай хамтарна
Уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад Дэлхийн банктай хамтарна
 
Н.Учрал: Баялгийн сангийн 1-ээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зарцуулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгаж хүргүүлсэн
Н.Учрал: Баялгийн сангийн 1-ээс доошгүй хувийг инновац, технологийн салбарт зарцуулна гэж МАН мөрийн хөтөлбөртөө тусгаж хүргүүлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.