Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гэртээ зочин урихгүй, айл хэсэхгүй байхыг уриаллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 50 секунд
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр орой|2021.03.07| мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Өнөөдөр УДЭТ-т зохион байгуулж байсан “Анна Каренина” тоглолтод оролцсон багаас 54 хүн халдвар авлаа.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод оршуулгын үйл ажиллагааны дараах цайллагын арга хэмжээнд оролцсон болон тэдний гэр бүл ойр дотны хүмүүсээс 37 хүнээс халдвар илрээд байна.

“Хороолол” захад ажилладаг худалдагч болон тэдгээрийн гэр бүл, ойр дотны хүмүүсээс 15 тохиолдол бүртгэгдлээ

Мөн “Хороолол” захад ажилладаг худалдагч болон тэдгээрийн гэр бүл, ойр дотны хүмүүсээс 15 тохиолдол бүртгэгдлээ. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан маргааш буюу Мартын-8 баярын өдрөөр зохион байгуулах тоглолт, олон нийтийн арга хэмжээг хойшлуулах, халдварын эрсдэл буурсан үед зохион байгуулах талаарх саналыг УОК-д хүргүүлж байна. Иймд иргэд олон нийт халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөхийг уриалж байна. Дээрх тоглолт, олон нийтийн арга хэмжээнд оролцсон иргэд гэртээ байж, тандалт шинжилгээнд хамрагдаж, ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандах шаардлагатай. Мөн Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт хандаж, мэдээлэл авах боломжтой.

Саяхан "Баянгол" зочид буудалд одонгийн найр, цайллага хийсэн мэдээлэл байна. Тиймээс иргэд, олон нийт аливаа найр наадамд аль болох оролцохгүй байхыг уриалж байна. Иргэн та гэртээ зочин урихгүй, айл хэсэхгүй байж хайртай хүмүүсээ халдвараас хамгаалъя.

Тандалт судалгааг 24 цагт багтаан хийж иргэдийг хэвийн оршин суух боломжоор нь хангаж байгаа

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, халдварын тохиолдол бүртгэгдсэн орц, байр, гудамж зэрэг байршлуудад богино хугацааны хамгаалалт авч, тандалт судалгаа хийх ажлыг зохион байгуулж байна. Тандалт судалгааг 24 цагт багтаан хийж иргэдийг хэвийн оршин суух боломжоор нь хангаж байгаа. Энэ тандалтаар тухайн орц, байр, гудамжнаас халдвар нэмж бүртгэгдсэн тохиолдолд ДОК-оос захирамж гарган хамгаалалтыг үргэлжлүүлж өргөтгөсөн шинжилгээ хийдэг юм. Тиймээс өчигдөр бүх дүүргийн удирдлагатай уулзаж, чиглэл өгсөн.

Улаанбаатар хотод хатуу хөл хорио тогтоохгүй байр суурьтай хэвээр байгаа" гэв.

Олон улсад амжилттай явж буй
Олон улсад амжилттай явж буй "Монгол эмэгтэйчүүд"
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.