Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Амбасэлмаа: Драмын театрын нэг жүжигчин халдварт өртсөнөө мэдэхгүй хөдөө тоглолтоор явжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

Өчигдөр улсын хэмжээнд 13,269 хүний сорьцод шинжилгээ хийхэд 108 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн тухай Доктор А.Амбасэлмаа мэдээллээ.

Энэ нь цар тахал гарснаар хойш Монгол Улсад нэг хоногийн хугацаанд бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол боллоо. А.Амбасэлмаа:"Шинээр илэрсэн тохиолдлуудын гурав нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол бол үлдсэн 105 нь дотоодод буюу Улаанбаатар хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлууд байгаа юм.

Зөөвөрлөгдсөн тохиолдлуудыг танилцуулбал,

  • Хоёрдугаар сарын 25-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнээс,
  • Гуравдугаар сарын 5-нд Нур-Султан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүнээс коронавирус илэрсэн. Ингэснээр Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тохиолдол 421 болов.

Улаанбаатар хотод бүртгэгдсэн 105 тохиолдлын 54 нь УДЭТ-тай холбоотой халдвар бүртгэгдлээ. Драмын театрын нэг жүжигчин халдварт өртсөнөө мэдэхгүй хөдөө тоглолтоор явсан байна.

Ингээд тоглолт үзсэн, хавьтал болсон 119 хүнээс урьдчилсан байдлаар шинжилгээ авахад 54 хүнээс коронавирус илэрсэн. Бусад нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байгаа юм. 

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 3,336 боллоо. Үүнээс 2,588 буюу 77.5 хувь нь эдгэрээд байгаа бол 732 хүн эмчлэгдэж байна" гэлээ.

Оюутолгойн гэрээг
Оюутолгойн гэрээг "win-win" зарчим барьж шинэчилнэ
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.