Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Үнэн ба зөв“ намын дарга А.Отгонбаатар ХӨСҮТ-ийн сэхээний тасагт эмчлүүлж байна

Ангилал
Social pop
Огноо
Унших
0 минут 51 секунд

"Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатар коронавирусний халдвар аван ХӨСҮТ-ийн сэхээний тасагт эмчлүүлж байгаа талаараа цахим хаягтаа лайв хийжээ. Тэрбээр:

"Миний бие коронавирус авсан гэсэн оноштойгоор 10 гаруй хонож байна. Бие сайнгүй байлаа. Сэхээний тасагт ирсэн. Бие их хүндэрсэн. Сэхээний тасагт ирээд тав хонож байна. Одоогоор би энэ вирусийг ямар хүнээс авснаа мэдээгүй. Коронавирусний шинж тэмдгүүд илэрч байсан. Үнэрлэх, амтлах мэдрэмж алдагдаж шөнө халуурч хоносон. Халуурснаасаа болоод салхи сэвээр буруу авсан нь хатгаа болсон байна. Хатгаа нь уушгинд хүндрэл өгч улмаар сэхээний тасаг хүртэл явлаа" гэжээ.

 

УИХ-ын гишүүн Н.Учрал сошиал орчинд
УИХ-ын гишүүн Н.Учрал сошиал орчинд "эргэн иржээ"
 
Автобусны осолд өртсөн 20 гаруй хүн  Төв аймгийн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байна
Автобусны осолд өртсөн 20 гаруй хүн Төв аймгийн эмнэлэгт хүргэгдэн, эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.