Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ламело Болл бугуйндаа бэртэл авч улирлыг чөлөөллөө

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 50 секунд

Энэ жилийн шилдэг рүүкий тоглогчдын жагсаалтыг эрс тэргүүлж буй Шарлот Хорнетс багийн тоглогч Ламело Болл бугуйндаа бэртэл авснаар улирлын үлдсэн тоглолтуудад оролцохооргүй болжээ. MRI шинжилгээний дүгнэлтээр Боллын баруун гарын бугуйн яс хугарсан байна.

Болл улирлын 41 тоглолтод оролцохдоо 15.9 оноо, 5.9 самбар, 6.1 дамжуулалт, 1.6 бөмбөг таслалт дунджилжээ. Тэрбээр энэ жил лигт нэгдсэн шинэ тоглогчдыг дамжуулалт, бөмбөг таслалтаар тэргүүлж, нийт авсан оноо болон самбараас бөмбөг авалтаар хоёрдугаарт бичигдэж байна. Мөн тэрбээр өнгөрсөн нэг, хоёрдугаар сарын шилдэг шинэ тоглогчоор шалгараад байсан билээ. Өнөөдрийн байдлаар Шарлотт бүсийнхээ наймдугаар байранд бичигдэж байна. 

ЭМЯ-аас мэдээлэл хийж байна
ЭМЯ-аас мэдээлэл хийж байна
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.