Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ, Чили, Перуд “AstraZeneca” вакцин 79 хувийн үр дүн үзүүлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Их Британийн-Шведийн AstraZeneca” компани, Оксфордын их сургуулийн коронавирусний вакцин АНУ, Чили, Перу улсуудад явуулсан эмнэлзүйн гуравдугаар үе шатны туршилтаар өндөр үр дүн үзүүллээ гэж тус компанийн хэвлэлийн алба мэдээлжээ. 

“AstraZeneca” компанийн мэдэгдэж буйгаар, вакцин нь шинж тэмдэг бүхий коронавирусний халдварын эсрэг 79 хувийн үр дүн үзүүлсэн бол өвчин хүндрэхээс 100 хувь хамгаалсан байна. Үүний зэрэгцээ 65-аас дээш насны өвчтөнүүдийн дунд 80 хувийн үр дүн үзүүлснийг онцолжээ.

Тус компани вакцинаа АНУ-д бүртгүүлэх баримт бичгийг “ойрын долоо хоногт” бэлтгэнэ гэж мэдээлэлдээ тэмдэглэсэн байна.

Гурав дахь шатны туршилтад 32 400 хүн оролцсон бөгөөд судалгаанд оролцогчдын ердөө 141-д нь өвчний шинж тэмдэг илэрчээ.

“AstraZeneca”-гийн вакциныг Их Британи, ЕХ болон бусад оронд хэрэглэж байгаа бөгөөд АНУ-д хараахан бүртгээгүй байгаа юм.

Зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, 5 хүн амиа алджээ
Зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, 5 хүн амиа алджээ
 
Б.Дэлгэрсайхан: Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн
Б.Дэлгэрсайхан: Засгийн газар орон нутагт 300 мянган орон сууц барихаар төлөвлөсөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.