Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жоэл Эмбийд ням гарагт эргэн ирэхээр төлөвлөжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 51 секунд

Филаделпиа 76 багийн ахлагч Жоэл Эмбийд өвдөгний бэртлийн улмаас өнгөрсөн гурван долоо хоногийн турш багийнхаа есөн тоглолтыг өнжөөд байгаа бөгөөд энэ ням гарагт Миннасота Тимберволвэс багийн эсрэг хийх тоглолтод эргэн ирэхээр төлөвлөж байна. 

Тэрбээр энэ улиралд 29.9 оноо, 11.5 самбар дунджилж байгаа бөгөөд түүний баг нь бүсээ тэргүүлж байна. Ийнхүү улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг горилж буй. Фенүүдийн зүгээс энэхүү бэртэл нь түүнийг үнэ цэнтэй тоглогчийн шагналд хүртэхэд садаа болно гэж тооцож байсан хэдий ч төлөвлөгөө ёсоор ням гарагт эргэн ирвэл дээрх шагналыг хүртэх магадлал өндөр болох юм.

БНХАУ-ын “Xiaomi” компани Туркт шинэ үйлдвэрээ нээжээ
БНХАУ-ын “Xiaomi” компани Туркт шинэ үйлдвэрээ нээжээ
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.