Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жорж Флойдын цагдаа нараас амь гуйж буй бичлэг цацагдав

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 18 секунд

Жорж Флойд гэх хар арьст эрийг баривчлах явцдаа аминд нь хүрсэн цагдаа нарыг шүүх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр шүүхийн танхимд шинэ нотлох баримт дэлгэж Жорж Флойд баривчлагдах үедээ цагдаа нараас амь гуйж буй бичлэгийг үзүүллээ. Камерын бичлэгт Флойд "Би тийм ч муу залуу биш" гэж учирлаж өөрийг нь хохироохгүй байхыг гуйж байгаа нь үлджээ. Мөн бичлэгт цагдаа Дерек Шовен түүний хүзүүн дээр нь өвдөглөн есөн минут сууж байгааг харуулжээ.

Дерек Шовен өөрийг нь аллага, хүний амь хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгааг эрс няцааж буй. Түүний өмгөөлөгчид Флойд баривчлагдах үедээ хар тамхины тун хэтрүүлэн хэрэглэсэн, эрүүл мэндийн байдал муу байсан тул нас барсан гэж мэтгэлцэж байгаа.

Шүүх хурлын ажиглагчид Флойдыг баривчлагдах үеийн бичлэгүүдийг дэлгэсэн нь түүний үхэлд хар тамхи нөлөө үзүүлсэн эсэхийг прокурор шалгах гэсэн оролдлого байж болзошгүй гэж үзэж байна.

 

Жоэл Эмбийд ням гарагт эргэн ирэхээр төлөвлөжээ
Жоэл Эмбийд ням гарагт эргэн ирэхээр төлөвлөжээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.