Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд
Хууль зүйн сайд Х.Нямбаатар

Ерөнхийлөгч Х.Баттулга С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг улсын нууцаас гаргах хүсэлт тавиад байсан. Тэгвэл Хууль зүйн сайд Х.Нямбаатар Засгийн газрын хуралдаанаар төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг нууцаас гаргах асуудлыг хэлэлцсэн гэдгийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан жиргэлээ. Ингэхдээ “Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн” гэж жиргэсэн юм. 

 

С.Зориг агсны амь насаа алдсан хэргийн ажлын хэсгийн ахлагч асан Г.Эрдэнэбат "Цензургүй мэтгэлцээн"-нд орохдоо "С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргавал бүгд ойлгомжтой болно" гэж ярьж байв.

 

LIVE UPDATE: КОВИД-19 ТАРХАЛТЫН МЭДЭЭ
LIVE UPDATE: КОВИД-19 ТАРХАЛТЫН МЭДЭЭ
 
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
ШҮҮХ: “Гацуурт“-ын Л.Чинбатыг ХУД-ийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 сарын хугацаанд хориглолоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.