Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэддээ ном бэлэглэх өдөр тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Олон улсын хүүхдийн номын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр нь Дани улсын хүүхдийн алдарт зохиолч Ханс Кристиан Андерсоны төрсөн өдөр юм. Чухам энэ өдрийг Олон улсын хүүхдийн номын өдөр болгон 1967 оноос эхлэн дэлхий даяар тэмдэглэж ирэв.  Үлгэрийн зохиолч Ханс Кристиан Андерсоны зохиол, уран бүтээлээс дурдвал хүн бүхний сайн мэдэх "Нугасны муухай дэгдээхэй", "Цасан хатан", "Ямх охин" зэрэг олон орны хүүхэд багачуудын унших дуртай олон үлгэр бий. 

Олон улсын хүүхдийн номын өдрийг хүүхдийг багаас нь номонд дуртай болгох үүднээс, энэ өдөр хүүхдүүдэд ном бэлэглэх, хүүхдүүдэд зориулж номын үзэсгэлэн гаргаж, хүүхдийн зохиолчидтой уулзах зэргээр тэмдэглэн өнгөрөөдөг.  Манай улсад энэ өдөр хүүхдийн номын сангууд хүүхэд багачуулд Монгол өв соёлоо таниулан суртчлах,  биет болон биет бус өвийн уламжлал-морин хуур хөгжим, ардын аман зохиолоос дээжлэн хүргэж, “Үлгэрийн цаг”-ийг хөтлөн явуулдаг. Хүүхдийн зохиолчид мөн хүрэлцэн ирж хүүхдүүдэд шүлэг, уран бүтээлийн дээжээсээ уншиж, багачуулын дунд “Маамуу” зохион бичлэгийн уралдаан болдог уламжлалтай. 

Миамигаас гурван тоглогч 20-иос дээш оноо авч Уорриорсыг хожлоо
Миамигаас гурван тоглогч 20-иос дээш оноо авч Уорриорсыг хожлоо
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.