Жүжигчин Ха Ён Жү хуримаа хийхээр болжээ

Ангилал
Social pop
Хэзээ
2021/04/03
Унших
1 минут 29 секунд

БНСУ-ын алдарт жүжигчин Ха Ён Жү хуримаа хийхээр болсон тухайгаа зарлажээ. Тэрбээр өөрийн инстаграм хуудастаа “Намайг дэмждэг та бүхэндээ дуулгах мэдээ байна. Би насан туршдаа хамтдаа хүнтэйгээ ирэх зургаадугаар сард хуримаа хийнэ” хэмээн бичсэн байна.

Мөн “Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж, хайрлаж байсан та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байна. Хуримынхаа дараа ч гэсэн сайн бүтээл хийж, та бүхний хайр хүндэтгэлийг хариулах болно. Амьдарлын минь шинэ эхлэлд баяр хүргэсэнд хүн бүхэнд баярлалаа. Эрүүл энх байж илүү сайхан цаг ирэхийг ерөөе” гэжээ.

Түүний сүйт залуу бизнес эрхлэгч бөгөөд өнгөрсөн жилээс эхлэн холбоо тогтоосны эцэст хуримаа хийхээр болжээ. Ха Ён Жү нь 1987 онд төрсөн бөгөөд 2008 онд MBC телевизийн “Here He Comes” олон ангит кинонд тоглож жүжигчиний гараагаа эхэлж байв. Үүнээс хойш “Royal Family”, “Rude Miss Young-ae”, “My Secret Hotel”, “The Criminal Cheoyong Who Sees Ghosts 2”, “Person Who Gives Happiness”, “Left-Handed Wife” зэрэг олон кинонд дүр бүтээж, үзэгчдинй танил болсон байна.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Төстэй мэдээллүүд: