Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Коронавирусний халдвараар дахин нэг иргэн нас барлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд хийсэн шинжилгээгээр 602 хүний сорьцод коронавируст халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан тохиолдол 10 280 болж байна. Өнгөрсөн 24 цагт 282 хүн эмнэлгээс гарснаар, нийт нийт эдгэрсэн хүний тоо 5931 боллоо. 

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх нярайн эрүүл мэндийн хоёрдугаар төв, Сүхбаатар, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Увс, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Орхон, Хэнтий, Булган, Говьсүмбэр, Сэлэнгэ, Ховд, Завхан, Сүхбаатар аймагт 2119 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 1811, хүндэвтэр 244, хүнд 52, нэн хүнд 12 хүн байна. 

Мөн өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Нас барсан хүн 60 гаруй настай, эрэгтэй. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдлээ.

"Эрдэнэт"-ийн ажилчдыг вакцинжуулалтад хамруулж эхэллээ
 
Б.Энх-Амгалан: Прокурор, АТГ-ын байрыг шүүхийн байртай харьцуулвал тэнгэр, газар шиг ялгаатай байгаа
Б.Энх-Амгалан: Прокурор, АТГ-ын байрыг шүүхийн байртай харьцуулвал тэнгэр, газар шиг ялгаатай байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.