Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин О.Амгаланбаатар коронавирусийн халдвар авчээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 9 секунд

Содуракиноны дүрээр олонд танигдсан жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар коронавирусийн халдвар авч, хатгаа болон хүндэрсэн байдалтай ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Тэрбээр энэ тухай өөрийн цахим хуудастаа,

"ХӨСҮТ-д Covid19 уушгинд хүрч, хатгаа болсон байдалтайгаар хүндрүүлж ирчихээд хөгийн царайлаад хэвтэж байна. Юу юу ч гадуур болоод байгаа юм. Юу эс бодогдохов. Ойрын өдрүүдийн үйл явдлаас эрүүл мэнд эрхэм баян гэсэн үгний үнэ цэнийг уушгиндаа тулгаж ухаарлаа. Энэ ковид чинь хүндхэн тусвал зүгээр нэг ханиад биш байна шүү, толгой асар хүчтэй өвдөж, амьсгал давчдаад тун хүнд байна. Энгийн нэг ханиадыг л дэлхий даяараа цар тахал гэж сүржигнэхгүй байлгүй дээ. Энд эмч нар эрвийх дэрвийхээрээ хүч хүрэлцэхгүй ч хичээж байна. Эсэн мэнд эргэн уулзахын тулд идэвхитэйгээр вакцинаа хийлгээрэй” хэмээн бичжээ.

409 дүгээр хорих ангид хоригдож байгаа С.Баяр халдвар аваагүй
409 дүгээр хорих ангид хоригдож байгаа С.Баяр халдвар аваагүй
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.