Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Санамсаргүй байдлаар урлагийн бүтээлийг “сүйтгэжээ“

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 2 секунд

   БНСУ-д нэгэн хос санамсаргүй байдлаар уран зургийн үзэсгэлэнд байсан бүтээлийг сүйтгэжээ. Тодруулбал, Америкийн граффити зураач JonOne Сөүл хотын үзэгчдэд зориулан амьд үзэсгэлэн гаргахдаа өөрийн бүтээлээ болон зураг зурах явцад ашиглагдсан будаг багсны хамт байрлуулжээ. Гэвч 20 орчим насны хос будаг багсыг үзэгчдэд зориулсан хэмээн андуурч, урлагийн бүтээлд хар толбонууд нэмж буджээ.

   Тус бүтээл нь 500 мянган долларын үнэтэй байсан бөгөөд үзэсгэлэнгийн ажилтнууд сүйтгэгдсэн бүтээлийг анзаарч, хяналтын камер ашиглан хосуудыг илрүүлсэн байна.  Seoul’s Lotte World Mall худалдааны төвийн үзэсгэлэнгийн дарга Канг Вүүк зургийг сэргээн засварлах талаар зураачтай ярилцаж байгаа юм. Энэхүү явдлыг байгууллагын алдаагэж үзсэн тул хосуудад ял тулгахгүй байхаар шийдсэн байна.

Тамхи татахгүй байхыг анхааруулсан эмэгтэй рүү халуун шөл цацжээ
Тамхи татахгүй байхыг анхааруулсан эмэгтэй рүү халуун шөл цацжээ
 
Стифен Харпер: Монголын Ардчилсан намын хүчин чармайлтын үр дүнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн амжилт олсон
Стифен Харпер: Монголын Ардчилсан намын хүчин чармайлтын үр дүнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад ихээхэн амжилт олсон
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.