Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдвар авсан нярайн эх үүсвэр нь тодорхойгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 43 секунд

Сүхбаатар аймагт халдварын долоон тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 47 болжээ. Мөнххаан суманд дөрөв, Уулбаян суманд хоёр, Эрдэнэцагаан суманд нэг тохиодол илэрчээ. Эрдэнэцагаан суманд илэрсэн тохиолдол нь нярай хүүхэд бөгөөд өвчний эх үүсвэр тодорхойгүй байгаа аж.

Тухайн нярай нь сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд тандалтын шинжилгээгээр коронавирусний халдвар илэрчээ. Улмаар ойрын харьцагч болон гэр бүлийн гишүүдийн шинжилгээг авч оношлуулахаар илгээсэн аж. 

Нийт батлагдсан тохиолдлын 46 нь Баруун-Уртад, дээрх нярайг суманд нь тусгаарлан эмчилж байна. 

Санамсаргүй байдлаар урлагийн бүтээлийг
Санамсаргүй байдлаар урлагийн бүтээлийг "сүйтгэжээ"
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 5 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.