Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сергей Диордица: Тусгаарлалтын хоног гэдэг зүйл дээр ойлголтын зөрүү гараад байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар нь covid-19 өвчний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцох уулзалтыг хийлээ. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

"Эрүүл мэндийн яамны зүгээс covid-19 өвчний нөхцөл байдалд уялдуулан шуурхай шийдвэр гарган ажиллаж байна. Эмнэлгийн ор, эмч, ажилчдын тоо зэрэгт 7 хоног бүр төлөвлөлт хийж, шаардлагатай арга хэмжээг авч буй. Гэвч нөхцөл байдал амаргүй. Халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалж нөхцөл байдал хаашаа ч эргэж мэдэхээр байгаа. Иймээс зөвхөн covid-19 өвчин гэхгүйгээр үндсэн тусламж үйлчилгээгээ орхигдуулахгүйгээр энэ тооцоо судалгааг хийж, шийдвэр гарган ажиллаж байгаа" гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица:

"Шаардлагатай зөвлөгөө зөвлөмжийг өгч ирсэн жишгээрээ цаашид өгөөд явна. Үүнээс гадна шаардлагатай тусламж, хандив дээр ч хамтран ажиллах болно. Гол нь тусгаарлалтын хоног гэдэг зүйл дээр ойлголтын зөрүү гараад байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас баримталж буй тусгаарлах хоног аймаг орон нутагт өөрөөр мөрдөгдөж байна. Үүн дээр анхаарч ажиллахыг хүсье" гэжээ.

Халдвар авсан нярайн эх үүсвэр нь тодорхойгүй байна
Халдвар авсан нярайн эх үүсвэр нь тодорхойгүй байна
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.