Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганзориг: Алба хаагчдын дунд сэтгэлзүйн өвчтэй хүний тоо жилд 1,5 хувиар нэмэгдэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Зэвсэгт хүчний шанжин штаб болон холбогдох байгууллагуудын удирдлагуудын бүрэлдэхүүн нээлттэй хуралдаж байна. УИХ-ын гишүүн П.Анужин:
"-Цэрэг татахад сэтгэлзүйн асуудлыг судлаж байна уу? Сэтгэлзүйн эмгэгтэй хүмүүсийг хэрхэн ялгаж цэрэгт татах асуудлаар бодлогын шинж чанартай юм байна уу? Мэдэхгүй авлаа гэхэд, очоод офицер, хороон дарга нараа боловсролтой хүмүүсээ тавьж байгаа юу? Дарга цэрэг нарыг томилдог ямар дүрэм журам байдаг юм бэ" гэж асуулаа.
ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзориг:
"-Сэтгэл зүйн судалгааны асуудлын хувьд тухайн албан тушаалд томилогдож байгаа офицеруудын хувьд цэргийн мэргэжлийн боловсрол, тухайн албан тушаалын ур чадварыг харгалзан тавьдаг. Сэтгэл зүйн судалгааны асуудлыг явуулдаг. Сүүлийн гурван жилийн хугацаанд цэрэгт татагдаж ирж байгаа цэргийн албан хаагчдын дунд сэтгэлзүйн өвчтэй хүний тоо жилд 1,5 хувиар нэмэгдэж ирж байна. Тэгэхээр сэтгэлзүйн нарийн судалгааны асуудал байхгүй болохоор энэ асуултад хариулахад хүндрэлтэй байна. Энэ манай нийгмийн асуудал болоод байна" гэж хариуллаа.

“Hubble” мушгиа галактикийн зургийг буулгажээ
“Hubble” мушгиа галактикийн зургийг буулгажээ
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.