Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Итали улс киноны хатуу цензураа халжээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 10 секунд
Италийн засгийн газрын хоригт орж байсан кинонуудаас хамгийн алдартай нь найруулагч Бернардо Бертолуччигийн 1972 оны сонгодог бүтээл “Парисын сүүлчийн танго” юм.

   Итали улсад 1914 оноос эхлэн дэлгэцийн бүтээлд тавих ёс суртахуун, шашны цензурийн хатуу хууль үйлчилж эхэлжээ. Тэгвэл өчигдөр тус улсын урлагийн сайд Дарио Франческин энэхүү хуулийг халж байгаагаа мэдэгдсэн байна.

   Тэрбээр “Киноны агуулгад хориг тавих явдлыг устгаж байна. Уран бүтээлчдийн эрх чөлөөнд төрөөс халддаг явдал үүгээр дуусгавар боллоо” гэв. Иймд кино багийнхан уран бүтээлээ ямар насны ангиллын үзэгчдэд зориулсныг өөрсдөө ялгаж, ангилах үүрэгтэй болжээ. Кино зөв ангилалд багтсан эсэхийг салбар салбарын 49 экспертээс бүрдсэн тусгай хороо шалгаж, баталгаажуулах юм. Өнгөрсөн жилүүдэд улс төр, ёс суртахуун, шашны учир шалтгаанаар 10,000 гаруй уран бүтээлд засвар оруулж, зарим дүрсийг нь хасуулж байжээ.

Н.Түвшинбаяраас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр
Н.Түвшинбаяраас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр "зай"-гаа авсан уу
 
Х.Булгантуяа: 2040 он гэхэд ажиллах хүчний 40 хувь нь GenZ үеийнхэн болно
Х.Булгантуяа: 2040 он гэхэд ажиллах хүчний 40 хувь нь GenZ үеийнхэн болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.