Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүд боомтоор ачаа тээврийн машинуудыг нэвтрүүлж эхлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

УОК-ын Шуурхай штабаас хийсэн мэдээллийн үеэр иргэдээс ирсэн асуултад холбогдох албаны хүн хариуллаа.

-Замын-Үүд боомтоор ачаа тээвэр явуулахгүй байгаа. Хүнс, ачаа тээвэр хэзээ орж, гарах ирэх вэ?

ХХЕГ-ын шалган нэвтрүүлэх хэлтсийн офицер, ахмад Б.Баттулга: Замын-Үүдэд 700-гаад машиныг дараалалд оруулсан байгаа. БНХАУ-ын талтай тохиролцсоны дагуу дөрөвдүгээр сарын 7-ноос 20 автомашиныг улсын хилээр нэвтрүүлсэн. Хятадын талаас энэ тоог нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллаж байгаа.

  БНХАУ-ын ЭСЯ-наас өгсөн мэдээллээр "Цар тахалтай холбоотойгоор хилээ нээхгүй байгаа. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй" гэв.  

Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
 
“Бэлтэс Мөрөн“ компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлалаа
“Бэлтэс Мөрөн“ компанийг үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийг товлон зарлалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.