Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Ганзориг: Ойрын хавьтлыг тусгаарлах байранд үнэ төлбөргүй тусгаарлана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг мягмар гарагт мэдэгдэл хийхдээ ойрын хавьтлын тусгаарлах байрны төлбөрийг иргэн өөрөө төлнө гэж хэлж байсан. Тэгвэл энэ мэдэгдэлдээ залруулга хийж, дээрх заалт Эрүүл мэндийн тухай хуульд нийцэхгүй тул өөрчилсөн гэлээ. 

Шуурхай штабын дарга хурандаа Ц.Ганзориг: “Тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ын 2.1-д "Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг өөрийн хүсэлтээр нь тусгаарлан ажиглах байрны төлбөрийг төлүүлж долоо хоног тусгаарлан ажиглана" гэсэн заалт дээр өнөөдөр залруулга хийж байна.

Энэ заалт нь Эрүүл мэндийн тухай хуулийн 26.4-ийн 4-т  "Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа, гамшиг, нийтийг хамарсан халдварт өвчин дэгдэлтийн үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх буюу төр хариуцна" гэсэн хуулийн заалттай зөрчилдсөн.

Залруулж "Коронавируст халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг тандалтын багийн санал эсхүл тухайн хүний хүсэлтийг харгалзан долоо хоног тусгаарлах байранд тусгаарлана" гэж оруулсан. Өөрөөр хэлбэл тусгаарлах байрны зардлыг төр хариуцна, ямар нэг төлбөр төлөхгүй. Эрүүл мэндийн тухай хуультай нийцүүлж өөрчилсөн учир энэ залруулгыг хийж байна" гэлээ.

Сурвалжилга: Шинжилгээний цэгүүдэд шинжилгээ авах багийнхнаас өөр хүн байхгүй байна
Сурвалжилга: Шинжилгээний цэгүүдэд шинжилгээ авах багийнхнаас өөр хүн байхгүй байна
 
Н.Өнөрцэцэг: Бүх намаас санал ирсэн. Бодож байгаа
Н.Өнөрцэцэг: Бүх намаас санал ирсэн. Бодож байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.