Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хавтгай чулууг Европын хамгийн эртний “3D” газрын зураг гэв

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 1 секунд

    Францаас илрүүлсэн хүрэл зэвсгийн үеийн хавтгай чулуу нь Европ тивээс олдсон хамгийн эртний гурван хэмжээс бүхий газрын зураг байж магадгүй байна гэж судлаачид үзжээ

   Урт нь 2 метр, өргөн нь 1.5 метр хавтгай хэлбэртэй тус чулууг 2014 онд Франц дахь нэгэн цайзын зоориноос дахин илрүүлсэн байна. Археологичид 4000 жилийн өмнөх үед хамаарах чулуун дээрх хээнүүдийг нарийвчлан судалсны дүнд Бретань мужийн баруун хэсгийн газрын зураг хэмээн дүгнэжээ. “Bournemouth” их сургуулийн доктор Клемент Николас, “Дэлхийн хэмжээнд чулуун дээр сийлсэн хэд хэдэн ийм газрын зураг өмнө нь олдож байсан боловч тайлбар төдий байсан. Харин энэ олдворт тухайн газар нутгийг тодорхой дүрсэлсэн байгаа юм” гэв.

Шар өвс шатааж гал алдвал зөрчлийн хуулиар торгоно
Шар өвс шатааж гал алдвал зөрчлийн хуулиар торгоно
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.