Б.Пүрэвдорж: Хөл хорионы үед НӨАТ-ыг таван хувь болгох хэрэгтэй

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/04/08
Унших
1 минут 13 секунд

   Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

   "Өнөөдөр үдээс өмнөх хурлаар нэг асуудал хэлэлцээд завсарлах юм байна. Тиймээс шахуу ажиллах ёстой. АН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлэлцэхэд УИХ-ын дарга идэвхтэй ажилламаар байна. Хуурамч шатахуунтай холбоотой асуудлыг хэлэлцэж нэг талд нь гаргаач. Унаж яваа машин нь хуурамч шатахуунаас болж эвдрээд байх уу. Энэ асуудлыг тоохгүй байгаа төр ямар гэгчийн төр вэ. Иргэдийн машины хохирол хэчнээн тэрбум, их наядаар гарах вэ. Хуурамч шатахууны хуулийг яаралтай хэлэлцэхийг шаардаж байна.

Хоёрт,  НӨАТ-ын тухай хууль. Хөл хорионы үед тодорхой хэмжээний орлого багассан энэ үед НӨАТ-ыг таван хувь болгох. Буцаалт нь хоёр, төлөх нь гурван хувь. Болохгүй бол өндөр, тансаг хэрэглээ дээр 10 хувь хэвээр байлгах хэрэгтэй байх. Хэлэлцүүлгийн хувьд олон төрлийн хувилбарыг хэлэлцэж болно" гэлээ.

Сэтгэгдэл (1)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. ҮЛ ТААЛАГЧ

    Зөв. Алийн болгон 2-хон% байлгах вэ? Бусад % -ийг нь өөрсдөө иддэг, луйварддаг нь илэрсэн шүү дээ. Хичнээн ч жил болов доо.Өөрчлөлтгүй, бахь байдгаараа шүү.

Төстэй мэдээллүүд: