Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан барилгыг албадан буулгав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

     Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 33 дугаар байрны үзүүрт нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан сэндвичэн барилгыг оршин суугчдын гомдлын дагуу албадан буулгаж, газрыг нь чөлөөллөө. Тус барилгыг барьж эхлэхэд хорооны Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас буулгахыг, барилгаа үргэлжлүүлэн барихгүй байхыг удаа дараа сануулсан. Гэвч эзэд нь “Бид хөөцөлдөөд зөвшөөрлөө бараг авч байна. Хүмүүстэй ярьж тохирсон” гэх зэрэг тайлбар хийсээр хөл хорионы үеэр барьж дуусгажээ.

     Албадан чөлөөлөлт хийснээр 120 ам метр талбай нийтийн эзэмшилд эргэн шилжиж, хүмүүс зорчих замтай болж байна. 

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

Б.Пүрэвдорж: Хөл хорионы үед НӨАТ-ыг таван хувь болгох хэрэгтэй
Б.Пүрэвдорж: Хөл хорионы үед НӨАТ-ыг таван хувь болгох хэрэгтэй
 
Хүүхэд, залуучуудын театр нэрт зохиолч Д.Батбаярын “Хайрыг хайрла“ жүжгээр анхны хөшгөө нээлээ
Хүүхэд, залуучуудын театр нэрт зохиолч Д.Батбаярын “Хайрыг хайрла“ жүжгээр анхны хөшгөө нээлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.