Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

Асуулт асуухаар худал зүйлийг улиг болтол ярих болохоор асуулт асуулгүй саналаа хэлнэ. Цар тахал гарснаас хойш 1.4 жил боллоо. Энэ хугацаанд цахимаар хуралдаж, шаардлагатай бус зүйлийг хэлэлцэж, баталж байна. Гэнэт өнөөдөр яагаад тахимаар хуралдах болов. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх болохоор л танхимаар хуралдаж байна. Ерөнхийлөгчтэй эрх мэдлийн тэмцэл хийж байна. Асуултаар далимдуулж худал тайлбар ярьдгаа боль. Ард түмэн бүгдийг харж, мэдэрч байгаа. Covid-19-өөс болж ард түмэн гудамжид гарахад бэлэн байна шүү. Цэцийн гишүүний асуудал нэг жил дөрвөн сар зүгээр явж байснаа яагаад одоо оруулж ирж байна вэ. Энэ үйл явц зүгээр таарлаа юу, Та нар тааруулж байгаа шүү дээхэмээв.

Харин УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Цэцийн гишүүдийг томилох асуудалд Ерөнхийлөгч давуу эрхтэй оролцох эрхтэй. Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй. АН-ын гишүүд тэгж ойлгогдохоор юм ярьж байна. Ерөнхийлөгч хүчгүй болж байгаа зүйл бол байхгүй. Хэлэх үгээ хэлэх боломжтой. Мэдээж Ерөнхийлөгч шаардлага тавьж, хяналт тавих эрхтэйгэлээ.

Израил Дамаск хот орчимд агаарын цохилт өгчээ
Израил Дамаск хот орчимд агаарын цохилт өгчээ
 
Төрийн албан хаагчдын цалин ирэх даваа гарагаас 100-150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Төрийн албан хаагчдын цалин ирэх даваа гарагаас 100-150 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.