Н.Алтанхуяг: С.Бямбацогт бол МАНАН-гийн хүүхэд

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/04/08
Унших
2 минут 36 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

"-МАН 100 жилийн ойгоо Ерөнхийлөгчтэй нийлж тэмдэглэснээс хойш алан хядах, довтлох, хүчээр түрий барих, хууль зөрчих ийм л ажлууд явж байна. Би байнгын хороон дээр энэ тухай хэлэлцсэн. Та нар одоо болиоч, арай хэтэрлээ гэж. Ядаж цэцийн нэг гишүүнийг хүртэл дайран довтлохдоо яах вэ дээ. Тэгэхээр МАН-ын 62 гишүүн ээ, одоо та нар боль оо. Та нар бүх юмыг дайрч, булааж, эзлэж, дарангуйлж чадахгүй шүү. МАНАН-г устгая, хонгилыг устгая гэдэг зүйл дээр би та нартай хамтаръя гэтэл танай дотор бас МАНАН байна. МАНАН-гийн үлдэгдлээ зайлуул. Би ХЗБХ-ны дарга С.Бямбацогтод хэлж байгаа юм. Би 10 сар гаруй тэвчээртэй хараад явж байна. Ядаж хуулиа уншаад шийдвэрлэж байгаа бол би юм хэлэхгүй. Үргэлж улстөржсөн тайлбар хийдэг. Энэ хүн яагаад улстөржөөд байгаа вэ гэхлээр, энэ хүн МАН-ын бүлгийн дарга байсан. Ц.Элбэгдоржийнд л байдаг хүүхэд байсан. МАНАН-гийн хүүхэд. Өнөөдөр тэр нь салаагүй байгаа юм байна" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

"-Би 2012-2016 онд бүлгийн дарга байсан. Н.Алтанхуяг 2012-2014 онд Ерөнхий сайд байсан. Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахад бүлгийн даргын хувьд ажлаа хийж огцруулсан. Н.Алтанхуяг гишүүнд үүнд өширхдөг юм шиг байгаа юм. Олон жил боллоо. Хоёулаа төрийнхөө төлөө, улсынхаа төлөө сайхан урагшаа харж ажиллая. Та одоо өширхөөд хэрэггүй ээ. Та чинь настай хүн шүү дээ. Хууль барихгүй байна гээд байх юм. Хуулийг л барьж хийж байна. Танд өгсөн лавлагааны дагуу хийж байна. Ганцхан Н.Алтанхуяг хамар дороо хагархаатай биш. Надад бас хагархай байдаг юм" гэлээ.

Сэтгэгдэл (2)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. zochin

    Altanhuyag ta uuruu MANAN-giin neg ed es bsan. tanii turuulsen ur huuhduud chin bas MANAN bitgii hel MAHN geh meteer damjaad yavj l bgaa. Uuriin tolgoi deerh buhlaa har uvuu minee.

  2. Иргэн

    Алтанхуяг бол бүр манангийн суурь тавилцсан 3 хүний нэг шүү дэ

Төстэй мэдээллүүд: