Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арбитрт ЗГ ялагдвал Оюутолгойн мөнгийг буцааж өгнө, алаагүй баавгайн арьс нөмрөхгүй ээ, Ерөнхий сайд аа

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
6 минут 18 секунд

Ерөнхий сайдын хөл хорио тогтоох гэж байгаа мэдээллийг сонсоод шал дургүй хүрэв. Хөл хорио тогтоохгүйгээр зохион байгуулалт хийх боломжоо эрх баригчид алдсан. За, одоо дүүрч. Хөл хорио тогтоохгүй бол эмнэлэг оргүй болж, нас барагсдын тоо ихээр нэмэгдэх нь гээд хэлээ хазаад хөл хориог нь хүлээж авах гэсэн боловч болохгүй нь. Зүгээр нэр төдий хөл хорио тавиад эдийн засгаа дампууруулахын оронд Монголын толгойтой болгонд 300 мянган төгрөгийг өгнө гэхэд ч гомдмоор популист улс төрийг хийж байх юм. Ахынхаа хажууд олон жил дагасан болоод ч тэр үү, попын стилийг нь бариад авлаа.
Мөнгөө яаж хаанаас гаргаж өгөхийг нь асуухад Сангийн сайд Б.Жавхлан ичихгүйгээр "Оюутолгой компани татварын өр гээд манайд гурван удаагийн гүйлгээгээр 1 их наяд 26 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Татварын маргаан Олон Улсын Арбитрын шүүх дээр явж байгаа. Гэсэн хэдий ч бид татварын өр гэж тооцсон мөнгөө Оюутолгойгоос нэхэх эрхтэй, тэд өгөх үүрэгтэй. Энэ мөнгийг бид бүх иргэддээ хуваахад нэг хүнд 300 мянган төгрөг боллоо" гэж хэлэх юм.

Эдийн засгийн наад захын ойлголттой хүн ч татварын маргаан арбитрын шүүх дээр байхад мөнгийг нь ЗГ-т төвлөрүүлсэн ч маргаан хэрвээ айлын талд шийдэгдвэл манайх дансандаа байгаа мөнгөө хүчээр буцаагаад гаргаж өгөх ёстойг мэднэ дээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бидэнд сонгуулийн шоуг хийж 300 мянган төгрөг өгч эрхлүүлсний чинь төлбөрт маргааш бид хонгоныхоо махыг урж өгч төлөх болно.
Өргөн хэрэглээний барааны үнэ өсч, инфляци нэмэгдэх гэх зэрэг үндсэн суурь том асуудлаа энэ удаад ярихгүй үлдээе. Угаасаа юм үзээгүй аж ахуйн нэгж, худалдаачид чинь маргаашнаас эхлээд бүх бараа бүтээгдэхүүнийнхээ үнийг 20, 30 төгрөгөөс эхлээд хэрэглэгчдэд мэдэгдэхгүй байдлаар нэмсээр тэнгэрт тулгана.
Хэрвээ та нар ялчихна гэж тооцож байвал тийм амар зүйл байдаггүй юм аа. Олон Улсын Арбитрын шүүх гэдэг чинь манай улс төрчдийн хүссэн үедээ өрөө тасалгаа, булан тохойдоо дуудаж хэн нэгэнд ял өгүүлдэг шүүх, шүүгч чинь биш. Эсвэл дуртай үедээ тагнаж чагнаад хүссэн бичлэгээ олон нийтэд цацаж улс төрийн аткасанд оруулдаг тийм газар биш. Бүх зүйл хуультай дүрэмтэй.
Манайх Засгийн газар Арбитрын шүүхэд ялагдаж татвар төлөгчид халааснаасаа өр төлбөрийг нь төлсөн хоёр ч тохиолдол байгаа. Нэг нь Хан Ресурсийн асуудал, нөгөө нь Эрдэнэтийн дуулианы асуудал.
Ажил хийж чадахгүй бол ядаж алаагүй баавгайн арьс нөмөрч жүжиг тавихаа боль. Ард түмэн чинь наад сонгууль, улс төр хоёроос чинь болоод туйлдаж гүйцлээ.

Г.Лхагвадорж

Б.Жавхлан: 3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн арилжааны банкуудаар  300 мянган төгрөгийг олгоно
Б.Жавхлан: 3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн арилжааны банкуудаар 300 мянган төгрөгийг олгоно
 
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.