Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газраас ноолуурын үнийг тогтоохгүй ч өмнөх жилээс үнэтэй байхаар байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Засгийн газар өнгөрсөн онд ноолуурын үнийг нэг кг-ыг нь 100 мянгаас буулгахгүй байхаа мэдэгдэж байлаа. Гэвч энэхүү бодлого нь амжилттай хэрэгжээгүй, алдаа болоод өнгөрсөн. Тиймээс Засгийн газар энэ жил ноолуурын үнийг зах зээлийнх нь жамаар явуулна гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ.

Тэрээр "Энэ жил зүүн аймгуудад ноолуурын үнэ 154 мянгаас эхэлсэн. Одоо 130 мянгатай байна. Баруун аймгуудад ноолуур арай гараагүй байна. Дэлхийн зах зээл дээр самнасан ноолуурын үнэ өмнөх жилээс өндөр байгаа. Өнгөрсөн жил нэг кг нь 56 ам.доллар байсан бол одоогийн байдлаар 78 ам.доллар байна. Гадаад зах зээлээ харвал ийм таатай байна. Харин дотоодын зах зээлийн тухайд малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй байлгах үүднээс боловсруулах үйлдвэрүүдээ дэмжиж ажиллана уу гэхээс ноолуурын үнэ төдөн төгрөг байна гэж Засгийн газраас тогтоохгүй. Зах зээлийнх нь жамаар явуулна" гэв.  

МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг Ч.Наранбаатар түр гүйцэтгэнэ
МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг Ч.Наранбаатар түр гүйцэтгэнэ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.