Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 704 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/04/12
Унших
0 минут 47 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 704 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 15718 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 598 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 66 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.

Эмчлүүлж буй нийт 2637 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1912
  • Хүндэвтэр-588
  • Хүнд-118
  • Маш хүнд-19 хүн байна.

      Энэ хугацаанд 357 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 9516 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гурван хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 25 болсон байна. 

Дархлаажуулалтын явц:

 

 

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.