Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Буяндэлгэр Азийн бөхийн холбооны ЕНБД-аар сонгогджээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 6 секунд

   Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргаар П.Буяндэлгэр сонгогдсон талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

   Азийн бөхийн холбооны хурал болж, Монголын шигшээ багийг удирдан оролцсон Монголын чөлөөт бөхийн холбооны гадаад харилцааны албаны дарга П. Буяндэлгэр Азийн бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, удирдах зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын албанд томилогдлоо.

    Энэ нь Монгол хүн Азийн бөхийн холбооны удирдах албанд томилогдож буй анхны тохиолдол боллоо. П. Буяндэлгэрийн хувьд "Улаанбаатар спорт менежмент" компанид гадаад харилцааг хариуцсан ажилладаг бөгөөд сүүлийн 20-иод жилийн хугацаанд Биеийн тамир, спортын газар, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Улаанбаатар спорт менежмент" компани зэрэг газруудад гадаад харилцаа хариуцан ажиллаж байсан Франц, Орос, Англи, хэлтэй мэргэжлийн төлөөлөгч юм.

Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов
Дуучин Т.Дэлгэрмөрөнд холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшлов
 
УОК: Малчдад туслах хандиваар цугласан 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөнөөс зарцуулж эхлээгүй байгаа
УОК: Малчдад туслах хандиваар цугласан 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөнөөс зарцуулж эхлээгүй байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.