Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн аваргын төлөө боксчид шинэ дүрмээр тулалдана

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 25 секунд

    Польш улсад болж буй Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын боксын залуучуудын үндэсний шигшээ багийн найман тамирчин оролцож байна. Энэ удаагийн ДЗАШТ-ийг Олон улсын боксын холбооны шинэчилсэн дүрмийн дагуу зохион байгуулахаар болжээ.

      Тодруулбал, AIBA-гаас ил тод байдлыг аль болох өндөр түвшинд хүргэх сайжруулсан арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, "Амьд оноо авах" аргыг санал болгосноор шүүгч бүрийн оноог тойргийн төгсгөлд олон нийтэд ил тод харуулах юм байна. Харин гуравдугаар тойргийн төгсгөлд албан ёсны мэдэгдлийн үр дүнгийн дараа л эцсийн оноог олон нийтэд харуулах юм. Уг нөхцөл байдлыг харгалзан AIBA-гийн Захирлуудын зөвлөл санал хурааж, AIBA-ийн Техникийн болон өрсөлдөөний дүрмийн 18-д оруулсан нэмэлт өөрчлөлтийг батласан байна.

     Энэхүү шүүлтийн /Bout Review/ процедурыг залуучуудын тэмцээнд анх удаа хэрэгжүүлнэ.  Багийн менежер эсвэл ялагдсан тамирчны ахлах дасгалжуулагч шийдвэрийг зарласнаас хойш 15 минутын дотор эсэргүүцэл илэрхийлж, дараагийн 30 минутын дотор эсэргүүцлийн хуудсыг бөглөж, ирүүлэх ёстой.

“NASA” Ангараг дээр нисдэг тэрэг туршихаа түр хойшлуулжээ
“NASA” Ангараг дээр нисдэг тэрэг туршихаа түр хойшлуулжээ
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.