Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жо Байден: АНУ-ын иргэн бүрт хүрэлцэх хэмжээний вакцин бий

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 7 секунд

Манай улсад иргэн бүрт хүрэлцэх хэмжээний вакцин бий гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ мэдэгджээ.

“Бид 600 сая тун вакцин худалдан авснаар “Johnson & Johnson” компанийн вакцины хэрэглээг түр зогсоох шийдвэр гаргасан ч вакцин насанд хүрсэн иргэдэд хангалттай хүрнэ” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Вакцины дараах гаж нөлөө илэрч болзошгүйтэй холбогдуулан  компанийн нэг тунт “Janssen” вакциныг хэрэглэхээ түр зогсоохыг АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны Хүнс, эмийн чанарын газар, Өвчинд хяналт тавих урьдчилан сэргийлэх газар зөвлөжээ.

АНУ-д 7 сая орчим хүнд тус вакциныг тариулсан байна. Уг вакциныг хийсний дараа ховор болон хүнд хэлбэрийн цусны бүлэн үүссэн зургаан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс гадна вакцинаа Европын орнуудад нийлүүлэхээ хойшлуулж буйгаа  “Johnson & Johnson” компани мэдэгдсэн байна. 

Фужянь мужаас үлэг гүрвэлийн “бүжгийн талбай” илрүүлжээ
Фужянь мужаас үлэг гүрвэлийн “бүжгийн талбай” илрүүлжээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.