Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 742 халдварын тохиолдол нэмж бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 742 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 18565 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 654 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 88 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ.

Эмчлүүлж буй нийт 2978 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-2071
  • Хүндэвтэр-689
  • Хүнд-173
  • Маш хүнд-45 хүн байна.

      Энэ хугацаанд 385 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 10638 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд хоёр хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 31 болсон байна.

 

Филаделпиа Брүүклинийг хожиж бүсийн тэргүүн байраа хадгалан үлдлээ
Филаделпиа Брүүклинийг хожиж бүсийн тэргүүн байраа хадгалан үлдлээ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.