Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэн Д.Мөнхбатыг "Энхсаран" сувилалд тусгаарлагдахдаа дэглэм зөрчиж, бусдыг өдөөн турхирсан хэрэгт яллагдагчаар татжээ

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/04/15
Унших
3 минут 26 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

     "Энхсаран" сувиллын асуудлыг ил болгосон иргэн Д.Мөнхбатыг яллагдагчаар татсан тухай мэдээлэл сошиалд цацагдаад буй. Тодруулбал, Иргэн Д.Мөнхбат нь гадаадаас ирж “Энхсаран” сувилалд тусгаарлагдсан бөгөөд тусгаарлагдаж байхдаа халдвар авч, тухайн сувлилал халдвар хамгааллын дэглэмээ сахихгүй байна хэмээн олон нийтэд лайв хийж мэдээлж байсан юм. Тиймээс асуудлыг нийтэд ил болгосон иргэнийг яллагдагчаар татсан хэмээн иргэд ихээхэн шүүмжилж байна.

        Тэгвэл иргэн Д.Мөнхбатыг яллагдагчаар татсан нь шалтгаан нь тэрбээр "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байхдаа халдвар хамгааллын дэглэм зөрчиж, иргэдийг өдөөн турхирч эмх замбараагүй байдал үүсгэсэн учир яллагдагчаар татжээ.

      Тухайн үед тусгаарлагдаж байсан иргэдийг турхирч, дураараа бусдын өрөө рүү хэсч, амны хаалтаа зүүхгүй асуудал үүсгэн халдвар хамгааллын дэглэм зөрчсөн,  таван иргэн байсны нэг нь иргэн Д.Мөнхбат аж. Тиймээс түүнийг тухайн үед тусгаарлалтад байсан иргэдийг өдөөн турхирч, эмх замбараагүй байдал үүсгэсэн хэмээн Эрүүгийн хуулийн 15.6.1-т зааснаар яллагдагчаар татах саналаа ЦЕГ-аас сарын өмнө прокурорт хүргүүлж байжээ.

     Тодруулбал, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Д.Баатархүү өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд "Энхсаран" сувилалд халдварт өвчин тархсантай холбогдуулан хууль, тогтоомж зөрчсөн 13 иргэнийг гэм буруутайд тооцож яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн.

       Эдгээр нь Энэтхэг, БНСУ, ОХУ-аас ирсэн иргэд, тээврийн жолооч нарыг нэг байранд байлгаж ЭМЯ-ны сайдын баталсан тушаал, журам холбогдох заалтуудыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр тухайн үед ЭМЯ-ны удирдлагаар ажиллаж байсан болон УОК-ын Шуурхай штабын удирдлага, Онцгой байдлын алба хаагч, Энхсаран сувилалын удирдлага, эмч нийт 6 хүнд холбогдуулан Монгол Улсын эрүүгийн хуулийн 23.5.1 хэсэг буюу хайнга хандах, албан тушаал, хууль, захиргааны хэм хэмжээ албан үүргээ биелүүлээгүй улмаас их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргүүлсэн байна.

      Мөн тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан иргэдээс дураараа байраа солих, бусдын өрөөгөөр хэсэх, амны хаалтаа зүүхгүй байх зэрэг тусгаарлах байрны дэглэм журмыг зөрчсөн нийт 5 иргэнийг Монгол Улсын эрүүгийн хуулийн 15.6.1 хэсэгт буюу бусдын амь насанд аюул учруулж болзошгүй үндэслэлээр яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн. Мөн "Энхсаран" сувилалтай холбоотой хоёр иргэн тусгаарлалтад байсан иргэдийг өдөөн турхирч эмх замбараагүй байдал үүсгэсэн асуудал гарсан. Уг хоёр иргэнд 15.6.1 хэсэгт заасанчлан яллагдагчаар татаж эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт хүргэсэн хэмээн мэдээлж байсан билээ.

Б.Анир

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.