Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д цагдаагийн ажилтныг хүний амь санаатай хөнөөсөн хэрэгт буруутгажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 19 секунд

   АНУ-ын Миннесота муж улсын Бруклин-Сентер хотод өнгөт арьст эрэгтэйн аминд хүрсэн цагаан арьст цагдаагийн ажилтныг хүний амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн хэрэгт буруутган баривчилжээ.

    Цагдаагийн ажилтан Ким Поттерын хувьд Даунт Райт руу цахилгаан гүйдлээр цохигч буугаа чиглүүлэх гэж байсан боловч андууран буугаа гаргаж, гал нээсэн хэмээн мэдэгдсэн байна. Харин Д.Райтын гэр бүлийн өмгөөлөгч Бен Крамп уг хэргийг “зориуд, санаатай бөгөөд хууль бусаар хүч хэрэглэсэн үйлдэл” гэж үзэж байгаа юм.

    Д.Райт амиа алдсанаас хойш цагдаа нар, жагсагчдын хооронд гурван шөнө дараалан мөргөлдөөн үүссэн байна. Мөн Бруклин-Сентер хотын Цагдаагийн газрын дарга Тим Гэннон болон К.Поттер нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. К.Поттерыг лхагва гарагт баривчилсан бөгөөд цагдаагийн газарт 26 жил ажилласан гэнэ. Түүний гэм буруутай болох нь тогтоогдвол дээд тал нь 10 жилийн хорих ял, 20 мянган ам.долларын торгууль ногдуулж магадгүй байна.

Эрээн рүү өнөөдрөөс 100 автомашин нэвтэрч байна
Эрээн рүү өнөөдрөөс 100 автомашин нэвтэрч байна
 
Д.Амарбаясгалан: Хилийн цаана 1-р гурил 900 төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2500-3000 төгрөгийн үнэтэй байна
Д.Амарбаясгалан: Хилийн цаана 1-р гурил 900 төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2500-3000 төгрөгийн үнэтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.