Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ногоон нуур орчмын 1,008 айлын орон сууцыг барихад бэлэн боллоо

Ангилал
Нийгэм
Хэзээ
2021/04/15
Унших
1 минут 10 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжих “Ногоон нуур 1,008 айлын орон сууц” төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

    Барилга, хот байгуулалтын яамнаас өгсөн мэдээллээр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд "Ногоон нуур 1,008 айлын орон сууц” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх юм. Төслийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийт 84,833.6 м.кв талбай бүхий  21 давхар, зоорьтой, найман блок барилга болон авто зам, авто зогсоол, ногоон байгууламжтай байхаар төлөвлөжээ.

    Одоогоор төслийн барилгын талбайд орсон 11 айлтай гурван талт гэрээ байгуулсан байна. Харин долоон айл газар чөлөөлөлтөө хийж, дөрвөн айлын газар чөлөөлөлтийн гэрээг холбогдох газруудаар хянуулан, баталгаажуулж, дөрөвдүгээр сард багтаан нүүх, ариутгал, цэвэрлэгээг хийх ажил явагдаж байгаа юм.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.