Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗӨВЛӨГӨӨ: Стресст орсон хүүхдийг яах вэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 36 секунд

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал В.Баярмаа  хүүхдийг стресст оруулдаг хүчин зүйлс, илрэх шинж тэмдэг болон хэрхэн стрессээс гаргах тухай зөвлөгөө өглөө.

Сэтгэл судлаач David Elkind судалгаагаараа "Насанд хүрэгчид хүүхдийг наснаасаа түрүүлж том болох, их зүйлийг мэддэг, чаддаг болохыг шаарддаг"-аас бага насны хүүхэд стресст өртдөгийг тогтоожээ.

 

Хүүхдийг стресст оруулдаг хүчин зүйлс:

  • Эцэг эхийн салалт нь бага насны хүүхдэд хамгийн их айдас, стресс үүсгэдэг
  • Хүчирхийлэл бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийллийн үед маш ихээр айж түгшүүрт автдаг
  • Бага насны хүүхдийг олон төрлийн үйл ажиллагаанд оролцуулж, тэднээс ихийг шаардах нь стресст оруулах үндсэн шалтгаан болдог
  • Гэр бүлийн таагүй орчин, эцэг эхийн хэрүүл маргаан таарамжгүй байдал
  • Байнга хамт байдаг асран хамгаалагч нь өөрчлөгдөх, хүүхдийн өдөр тутмын хэв маяг өөрчлөгдөх, цэцэрлэг, сургуулийн шинэ орчинд очиход хүүхдэд дасан зохицох байдал алдагдаж сэтгэлийн таагүй байдалд ордог

Хүүхдийн стрессийн илрэл:

  • Орондоо шээх
  • Тайван бус унтах, зүүдлэх, зүүдэндээ ярих, хар дарах
  • Хүүхэд тогтворгүй, анхаарал төвлөрөхгүй байх
  • Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх
  • Нүдээ цавчлах, үсээ имрэх
  • Харандаагаа мэрэх
  • Уур уцаартай, уйланхай болох
  • Энд тэнд өвдлөө гэх мэтээр зовуурь хэлэх
  • Юманд идэвх сонирхолгүй болж, аль болох ганцаараа байхыг хүсэж, зожигрох

Стресст орсон хүүхдийг яах вэ?

  • Юуны өмнө хүүхдэдээ цаг зарцуулж, ямар зүйл сэтгэлийг нь зовоож байгаа тухай ярилцан, учир шалтгааныг олохыг хичээгээрэй
  • Өдөр бүр хүүхэдтэйгээ ярилцаж хэвшээрэй
  • Хүүхдээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сайн зүйлийг нь урамшуулж сайшааж байх хэрэгтэй.
  • Зохистой сайн хооллож, хангалттай унтуулан амраа
  • хад анхаарлаа хандуулах нь чухал
  • Хүүхэд өөрөө сонирхолгүй эсвэл хэт олон сургалт, хичээлд хамруулахгүй байх
  • Хүүхэдтэйгээ намуун дөлгөөн байдлаар харьцах
  • Хүүхдээ тэвэрч хайртай гэдгээ мэдрүүлж байгаарай

Хөдөлгөөний дутагдал өөрөөр хэлбэл хөдөлгөөний хэрэгцээг нь хангаж байх нь чухал. Хүүхэд болгон заримдаа уйлах, тааламжгүй зүйлдээ уурлах, зөрүүдлэх нь хэвийн үзэгдэл юм. Харин дээрх шинж тэмдгүүд удаан хугацаанд таны хүүхдэд илэрч байвал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөлөө".

Мьянмарт долоон энгийн иргэнд цаазын ял ногдуулжээ
Мьянмарт долоон энгийн иргэнд цаазын ял ногдуулжээ
 
Э.Цэндбаатарыг Парисын олимпод оролцуулах эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ гэв
Э.Цэндбаатарыг Парисын олимпод оролцуулах эсэхийг энэ долоо хоногт шийдвэрлэнэ гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.