Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын гурван эмэгтэй тамирчин финалд шалгарлаа

Ангилал
Бусад
Хэзээ
2021/04/15
Унших
0 минут 54 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

     Казахстаны Алматы хотод болж буй чөлөөт бөхийн Азийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн тойргийн барилдаан үдээс өмнө болсон билээ. Манай зарим сайтууд хоёр тамирчин финалдсан гэсэн ташаа мэдээ оруулж байна. Үүнийг залруулах үүднээс хоёр биш, гурван бөх монголын цагаар 20:00 минутад алтан медалийн төлөө барилдах юм. Тодруулбал, 55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ М.Дөлгөөн, 59 кг-д "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Шоовдор, 68 кг-д "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа нар шигшээд шалгарсан бол 50 кг-д барилдсан Н.Анударь, 76 кг-д Н.Загардулам нар тэмцээнээ өндөрлүүлээд байна.

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.