Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэн Б.Сүндэръяаг цагдаагаас хамгаалалтад авчээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 45 секунд

    УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт хүчирхийлүүлсэн гэж "шүгэл үлээгээд" байгаа Б.Сүндэръяаг цагдаагийн байгууллагаас хамгаалалтад авчээ. Тэрбээр энэ талаара дөнгөж сая өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл хийлээ. Уг мэдэллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

          Б.Сүндэръяа "Төрийн хамгаалалтад орлоо. 3 цаг гаруй Цагдаад өмгөөлөгчийн хамт мэдүүлэгээ өгөөд нилээн сууж байгаад дөнгөж сая цагдаа өмгөөлөгчийн хамт гэрээ бүрэн шалгуулж байж гэртээ орж ирлээ. Гэрч хохирогч нарыг хамгаалах биечилсэн хамгаалалтад өнөөдөр хуулийн дагуу албан ёсоор орж сэтгэл санаа маш их тайвширч бүтэн нойртой хонох нь. Ингээд 24 цаг би хаашаа явсан ч зөвхөн Цагдаагийн машинтай явах ба хэнтэй уулзсан ярьсан бүх зүйл португалтай бичигдэж төрийн хамгаалалтад орлоо. Бусад хохирогч нар айх хэрэггүй хамгаалалтад орж болно. Таны нэр нүүрийг Монголын хууль хамгаална гэсэн. Бид заавал хүчирхийлэгчийг хуулийн хариуцлага хүлээлнэ. 4 гаруй хоног хэлэн дээрээ ч юу ч тавихгүй явсаар их турж бас толгой уначих гээд байдаг юм байна. МАН удирдах зөвлөлийн хэдэн гишүүнд баримт нотолгоогоо давхар явууллаа. Одоо намайг худалдагдсан гэсэн бодлоосоо салсан байх. Бусад мэдээллээ тавих гэхээр хуулийн хүрээнд боломжгүй гэсэн учир ингэсгээд харзная" гэжээ

461-р ангид саатуулагдсан Н.Түвшинбаяр
461-р ангид саатуулагдсан Н.Түвшинбаяр "Ковид-19"-ийн халдвар авчээ
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.