Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан хойшиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Өнөөдөр ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан товлогдсон байсан хэдий ч тодорхойгүй хугацаагаар хойшилжээ.

Уг хуралдаанаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрх зүйн боломжтой эсэх агуулгыг эцэслэн шийдвэрлэхээр байсан юм. Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хуульч Б.Гүнбилэг мэдээлэл хийж, өөрийг нь хуралдаанд оролцуулахгүй гэж албаны хүмүүс хариу өгсөн талаар ярилаа. Тэрбээр:

“Би хуралдаанд оролцох хүсэлтээ албан бичгээр илэрхийлсэн. Гэвч ҮХЦ-ийн тамгын газраас хүлээж аваагүй байна. Дунд суудлын хуралдаанд оролцох хүсэлт өгсөн ч Бага суудлын хуралдаан болно гэх агуулгатай, өөр хариу өгсөн учрыг нь олохгүй байна. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн зүгээс хүн оролцуулахгүй, мөн маргагч талын өмгөөлөгчдийг оруулахгүй байгаа юм байна” гэв.
Шалтгааныг тодруулбал, ҮХЦ-ийн гишүүн Ц.Нанзаддорж уг хуралдаанд оролцохоос татгалзсан тул Дунд суудлын хуралдаан ийн хойшилжээ.

"Оюутолгой"-г олон улсын арбитрт өгч хохирол нэхэмжлэх санал гаргажээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.